-“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО-
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад бараа материал нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг төслийн гүйцэтгэгч нарт танилцуулж, мэдээллээр хангах зорилготой “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөг (2026.04.08) Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн байранд зохион байгуулагдлаа.

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос (МБМҮХ) санаачлан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд 80 гаруй дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирж, төслийн гүйцэтгэгч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Өдөрлөгт “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн долоон багцын гүйцэтгэгч нар болон ГИШС-ний компаниуд оролцож, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй биечлэн танилцсан юм.
113 блок бүхий 8575 айлын орон сууцтай Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалтад ерөнхий гүйцэтгэгч 9 аж ахуйн нэгжтэй хамтран үндэсний 150 гаруй компани нэгдэн оролцож байна.
Өдөрлөгийн үеэр онцолсон гол мэдээллүүд:
• Гэрээний үүрэг: “Сэлбэ хот орон сууцжуулалт төсөл”-ийн гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллагууд нийт бараа, материалынхаа 35-аас доошгүй хувийг, тоног төхөөрөмжийн 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс заавал бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
• Дотоодын нийлүүлэлт: Цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээний хавсралтад тусгайлан заасан юм.
• Стандартын шаардлага: Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс нийлүүлэлтэд тавигдах чанар, стандартын шаардлагуудын талаар үйлдвэрлэгчдэд нэгдсэн мэдээлэл өгч, баримт бичгийн бүрдэлд (сорилтын тайлан, тохирлын гэрчилгээ) анхаарахыг санууллаа.
• Хамтын ажиллагаа: Аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүний дээж, каталог, техникийн тодорхойлолтоо гүйцэтгэгч нарт шууд танилцуулж, B2B уулзалтууд хийв.
Энэхүү арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчдийг бодитойгоор дэмжих, дотоодын барилгын материалын салбарын чадавхыг бүтээн байгуулалттай холбох чухал талбар боллоо.