Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иран, АНУ-ын хэлэлцээ бүтэлгүйтэж, Тегераны боомтууд руу орох, тэндээс гарах хөлөг онгоцуудыг саатуулахаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд буй. Тэгвэл НАТО-гийн холбоотнууд АНУ-ын энэхүү бүслэлтэд нэгдэхээс татгалзаж байгаагаа илэрхийлэв. Их Британи, Франц тэргүүтэй НАТО-гийн гишүүн орнууд боомтуудыг бүслэхээс илүү усан замын хөдөлгөөнийг сэргээх дипломат санаачилга гаргаж байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид бүслэлтийг дэмжихгүй. Хэдийгээр шахалт их ирж байгаа ч дайнд оролцохгүй гэсэн шийдвэр маань маш тодорхой” гэж онцолжээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Нөхцөл байдал тодорхой болмогц усан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, газрын тос тээвэрлэгч танкеруудыг дагалдан хамгаалах цэргийн хөлөг онгоцуудыг зохицуулах олон улсын төлөөлөгчийн газар байгуулна” гэж мэдэгдэв.
Цэргийн хүчээр бус, дипломат аргаар шийдэл эрэлхийлэх уг санаачлагад Персийн булангийн орнууд, Энэтхэг, Грек, Испани, Итали ч нэгдэх боломжтойг ажиглагчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Нато,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564