Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн банк Ойрхи Дорнодын дайнд нэрвэгдсэн орнуудад ирэх 15 сарын хугацаанд 80-100 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтойг мэдэгдлээ. Энэ нь “COVID-19” цар тахлын үеэр үзүүлсэн 70 тэрбум ам.долларын тусламжаас давахуйц хэмжээний дэмжлэг болно гэж тус банкны ерөнхийлөгч Аджай Банга онцлов. 

Дэлхийн банкны ерөнхийлөгч Аджай Банга Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн бөгөөд уг арга хэмжээ нь дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэж, ялангуяа хөгжиж буй орнууд хүнд цохилтод өртөж байгааг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

Аджай Бангагийн тайлбарласнаар, санхүүжилтийг гурван үе шаттайгаар олгохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх саруудад 20-25 тэрбум ам.долларыг олгох боломжтой аж. Мөн одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зориулалтыг өөрчилж, ойролцоогоор зургаан сарын дараа 30-40 тэрбум ам.доллар гаргаж болохыг тэрбээр онцлов. 

Үүний зэрэгцээ Олон улсын валютын сан  дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа. ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева хэлэхдээ, хэрэв дайн ойрын долоо хоногт дуусвал эдийн засаг хурдан сэргэх боломжтой, харин зун хүртэл үргэлжилбэл нөхцөл байдал улам дордох магадлалтай байна. 

Эх сурвалж: Reuters 

#Дэлхийн Банк,