Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Орост очлоо. Үүний зэрэгцээ сүүлийн хоёр сар гаруй үргэлжилж байгаа дайныг зогсоох хэлэлцээ хийхийг хүсвэл Вашингтонтой холбоо барьж болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт товлогдож байсан энхийн хэлэлцээ гацсан, мөн талууд Ираны цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойн асуудал дээр эрс тэс байр суурьтай хэвээр байна. 

Нөгөө талаас, АНУ болон Ираны хоорондын зөрчил Тегераны цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойгоор хязгаарлагдахаа больж байгааг ажиглагчид онцолж буй. Тодруулбал, Ливаны “Хезболла” болон Газын ХАМАС зэрэг бүлэглэлд Ираны үзүүлж байгаа дэмжлэгийг хязгаарлах, мөн АНУ-ын холбоотнууд руу цохилт өгөхийг зогсоох зэрэг шаардлагыг Вашингтоны зүгээс тавьж байгаа юм. Харин Тегеран хориг арга хэмжээг цуцлах, “Хезболла” руу өгч буй цохилтыг зогсоохыг хүсэж байна. Өчигдөр л гэхэд Ливанд Израилын цохилтын улмаас 14 хүн амиа алдаж, 37 хүн шархадсан байна. 

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Иран улс Пакистанаар зуучлуулан Ормузын хоолойг нээх, дайныг зогсоох шинэ саналаа АНУ-д хүргүүлсэн бөгөөд цөмийн асуудлыг энэ удаад түр хойшлуулсан гэнэ. Гэвч АНУ-ын Төрийн департамент болон Цагаан ордон уг мэдээлэлд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Ираны Гадаад хэргийн сайд,