ХЭҮК-оос Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал ялангуяа хөдөө орон нутагт маш хүндрэлтэй байгаа асуудлаар асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө.
Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэгт оролцож, 75 мянга гаруй шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийгдэж байна. Тодруулбал,
Судалгааны мэдээллээс:
...манайд цогцос хадгалах байр байхгүйгээс 2 нярайн цогцсыг 2 жил албаны байранд ахуйн хөргөгчид, ажлын орчинд хадгалж байгаад хөдөөлүүлж байсан. Хоёр жил хадгалахад албан хаагчдын сэтгэл зүйд хүнд байсан... (...аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө 5 ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй. Хүнд зүйл өргөж зөөвөрлөхөөс шалтгаалан нурууны өвдөлт үүсэх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсдэг.
Алба хаагчтай хийсэн ярилцлагаар шинжилгээний дүгнэлт гаргах явцад мөрдөгч болон бусад этгээдээс нөлөөлөх оролдлого гардаг, дүгнэлтийг өөрчлүүлэх талаар шахалт үзүүлэх, алба хаагчдын хувийн холбоо барих мэдээлэл гуравдагч этгээдэд дамжих, иргэдээс шууд дарамт, доромжлол үзүүлэх зэрэг нөхцөл байдал илэрч байна.

#live, #хэүк, #Шүүх шинжилгээний байгууллага,