Монголын мотокроссын спортын хамгийн өндөр шагналын сантай “MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” лигийн уралдаан энэ зун зохион байгуулагдана. Тус лиг нь зуны турш үргэлжлэх бөгөөд нийт таван гараатайгаар мотокроссын спортын мэргэжлийн болон сонирхогчийн ангиллын тамирчдыг нэгтгэхээрээ онцлог болж байна.

Лигийн тэмцээн багийн системээр явагдах бөгөөд Монголын шилдэг мотоциклчид өрсөлдөхөөс гадна үзэгчдэд зориулсан энтертайнмент шоу хөтөлбөрүүдийг хамтатган зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зохион байгуулагчид өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2026 оны улирлын албан ёсны хуваарь, тэмцээний бүтэц, баг болон тамирчдын систем, энтертайнмент хөтөлбөр, шагналын санг танилцууллаа.

“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” нь Монголын мотокроссын спортыг шинэ түвшинд гаргах, олон улсын жишигт ойртуулсан лигийн системийг хөгжүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Мотокросс лигийн уралдаан, #“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026”,