Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр уулзлаа. Тэд энэ уулзалтаар хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаанд ахиц гарч байгааг онцолсны зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Алтан бөмбөгөр” хэмээх төслийг шүүмжилсэн нь ажиглагчдын анхаарлыг татав. Уулзалтын хамгийн чухал, гол сэдэв гэгдэж байсан байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойн төсөл дээр талууд одоогоор ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсангүй.

Путин, Ши Жиньпин нарын уулзалтын дараа талууд цөмийн аюулгүй байдал, Тайванийн асуудал, Амурын бар, хулсны баавгай, алтан сармагчныг хамгаалах талаар тусгасан томоохон хамтарсан мэдэгдэл гаргаж,  ариун цэвэр, эрүүл ахуйн хэм хэмжээ, улсын мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүч зэрэг салбарыг хамарсан 20 гаруй баримт бичгийг баталлаа. Гэхдээ эдийн засгийн үр ашиг авчрах томоохон, дорвитой хэлцэл хийгээгүйг ажиглагчид онцолж байна. 

Кремлийн зүгээс Хятадтай "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн талаар ерөнхий ойлголцолд хүрсэн боловч асар том уг төслийн гол нарийн ширийн зүйлс болон хэрэгжих хугацааг эцэслэн тохиролцох шаардлагатай хэвээр байна гэж мэдэгдэв. Орос улсын хойд Сибирийн байгалийн хийн ордуудаас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу хий нийлүүлэх тус хоолойн төслийн үнэ болон бусад нөхцөлүүд тодорхойгүй байгаагаас  олон жилийн турш хэлэлцээ хийсээр байгаа юм.
Түүнээс гадна Орос, Хятад улс хамтарсан тунхаглалдаа дэлхий ертөнц дахин "ширэнгийнхууль" руу буцах аюул нүүрлээд байна гэж дурджээ. Тухайлбал, аливаа нэгэн улс нөгөөгийнхөө эсрэг хүч ашиглах, түрэмгийлэх хандлага гарч байна гэсэн санааг тэд онцолж буй.  Мөн тэд Ерөнхийлөгч Трампын санаачилсан пуужингаас хамгаалах “Алтан бөмбөгөр” төсөл нь стратегийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

Эх сурвалж: Reuters 

#айлчлал, #Путин, #ши жиньпин,