Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Хезболла” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Ливаны газар нутаг руу улам гүн нэвтрэхийг зэвсэгт хүчиндээ үүрэг болгосноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь зургаан долоо хоногийн өмнө зарласан гал зогсоох хэлэлцээрийг үл харгалзан хийж буй алхам юм.
Ливан дахь энэхүү мөргөлдөөн нь Ираны дайны хамгийн том уршиг болоод байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос эхэлсэн Израилын агаарын цохилт, нүүлгэн шилжүүлэх тушаалын улмаас 1.2 сая гаруй ливан иргэн орон гэрээ орхин дүрвээд байна. “Хезболла” бүлэглэл өөрийн холбоотон Иран улсыг дэмжих зорилгоор Израил руу пуужин, дроноор харваж эхэлснээр энэ нөхцөл байдал үүссэн юм. Ливаны Засгийн газрын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар 3370 гаруй хүн амь үрэгдээд байна. Харин Израилын тал энэ хугацаанд 24 цэрэг, энгийн дөрвөн иргэн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.
Израилын зэвсэгт хүчин хамгийн сүүлд Ливаны өмнөд хэсэг дэх 900 жилийн түүхтэй Бофорт цайз болон стратегийн чухал ач холбогдолтой нурууг хяналтдаа аваад буй. Нетаньяху “Ливан дахь хуурай замын маневрыг өргөжүүлэхийг армид үүрэг болгосон” хэмээн тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Ливанд хүчирхийлэл даамжирч байгаатай холбогдуулан Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлахыг уриалсныг тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567