НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, зөвлөлийн Ажлын албаныхан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг болон холбогдох албан хаагчидтай гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын талаар ярилцлаа.
Нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдал, эзлэх хувь, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг танилцуулаад, нийслэлд сүүлийн зургаан жилд залилах гэмт хэрэг эрчимтэй өсч, нийт хэргийн 50 хувийг дангаар эзэлж байгааг дурдав.

Цахим хэрэглээ хөгжихийн хэрээр залилах гэмт хэрэг нэмэгдэж, арга нь ч нарийсах болжээ. Тухайлбал, олон харилцагч, үйлчүүлэгчтэй зарим байгууллагын нэр ашиглаж, урамшуулал, сугалаат аян зарласан нэрийдлээр иргэдийн хувийн дансны мэдээлэл, дансан дахь мөнгийг шилжүүлэх, мөн онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн байна.
Залилах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ухуулан таниулах ажил чухлыг “Ятгах тусам нягтал” аяны үр дүн харуулсан гэдгийг онцлов. Мөн нийслэлд хиймэл оюун ухаант камер ашиглаж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт өмнөх үеэс өссөн ч тодорхой бүс газарт цаашид нэмэх шаардлагатай гэв.
Эх сурвалж: НИТХ

#залилах гэмт хэрэг, #Нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, #Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567