АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Украинд санхүүгийн тусламж үзүүлэх, Оросын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталлаа. Уг санал хураалтын үеэр эрх баригч Бүгд найрамдах намын 18 гишүүн намынхаа удирдлагуудын байр суурийг сөрж, Ардчилсан намынхантай нэгдсэн байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Энэ нь Трампын гадаад бодлогыг тууштай дэмждэг байсан намынх нь дотоод эв нэгдэлд ан цав үүссэнийг харуулсан ээлжит үйл явдал болж байна гэж ажиглагчид онцолж байна.
Уг хуулийн төсөлд Украины дайны дараах сэргээн босголтод зориулж нэг тэрбум гаруй ам.долларын тусламж, найман тэрбум доллар хүртэлх шууд зээл олгохоор тусгажээ. Мөн Оросын санхүү, газрын тос, уул уурхайн салбарт хатуу хориг тавих заалтууд багтсан байна.
Хэдийгээр энэ хууль доод танхимаас дэмжлэг авсан ч албан ёсоор хэрэгжиж эхлэх, эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Бүгд найрамдах нам давамгайлдаг Сенатын танхим уг хуулийг батлахгүй байх магадлал өндөр байна. Мөн Сенат хуулийг баталсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавих эрсдэлтэй юм.
Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Европын холбоо Украины батлан хамгаалах, эдийн засгийг дэмжих 90 тэрбум еврогийн зээлийн хуваарилалтыг эцэслэн шийдэж, Европын холбоонд элсүүлэх албан ёсны хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #АНУ-ын Төлөөлөгчдийн танхим,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567