Зуны улирал эхэлж, иргэд аялал зугаалга, хөдөө орон нутгаар зорчих нь нэмэгдэж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудаас могойд хатгуулах эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Монгол Улсад тархсан хорт могойн нэг болох бамбай хоншоорт могой нь хад асгатай газар амьдардаг бөгөөд дунджаар 70 орчим см урттай, ерөнхийдөө зүс нь шаргал эсвэл хүрэн өнгөтэй байдаг аж. Нуруу болон сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо хэлбэртэйгээрээ онцлогтой.

Иргэдэд: 

- ой мод, бут сөөг, хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал өмсөх, 

- өндөр өвс, шигүү буттай хэсгээр аль болох явахгүй байх

- могойтой таарсан тохиолдолд чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх

- бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна. 

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах шаардлагатай. Харин нийслэлийн нутаг дэвсгэрт могойтой тааралдсан бол тухайн орчны газрын 11-323780 дугаарын утсанд мэдээлэхийг НЭМҮТ-өөс анхаарууллаа.

May be an image of snake and text

#могой, #Сэрэмжлүүлэг, #эмя, #могойд хатгуулахаас сэргийлье,