Дорнод аймгийн Халхгол суманд-2, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэгдсэн 5 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа. Тодруулбал: 

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 75 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулан 09.16-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Атар-4” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/ автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид Тариа бригадын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:50 цагт цурамд оруулан 16:08 цагт бүрэн унтрааж, Тариа бригадын даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1200 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Бөөлжих” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баянтүмэн сумын Мэргэжлийнхан, орон нутгийн иргэд  хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:35 цагт цурамд оруулан 15:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 503 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 150 км/ автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:35 цагт цурамд оруулан 09.17-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэнд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3900 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:53 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 126.5 га талбай өртөж шатсан.

Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг. 

Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

#ой хээрийн түймэр, #Сэрэмжлүүлэг,