Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Энэ хүрээнд улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу офицеруудын оролцоо, үүрэг, хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, алба хаах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, цалин урамшуулал, зэвсэг, техник, хангамжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай ажлууд хийж, үр дүнд хүрч буйг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.

Тухайлбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас гадаад, дотоодын мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт, дамжаануудад нийт 502 офицер хамрагджээ.
Залуу офицеруудын оролцоотойгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчийг хамруулсан байна.
4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгдэж, мод тарих, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн болон сайн дурын арга хэмжээнд оролцжээ.
Мөн залуу офицеруудын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтын хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд үе шаттай хамруулж байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй офицеруудыг Цэргийн хүндэт медалиар шагналаа.
Уулзалтад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцов.

#Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #залуу офицер,