Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 10 цагаас эхэллээ. Хуралдаанаар:
- “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал/
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх /
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн.
Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө.
Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

#онцолсон, #live, #Засгийн газрын ээлжит хуралдаан, #livetext,