Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ирантай хийж буй цэргийн ажиллагааны шууд зардал наймдугаар сарын 1-ний байдлаар ойролцоогоор 38 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд мөргөлдөөн үргэлжилбэл сар бүр дахин 2-3 тэрбум ам.долларын зардал гарах төлөвтэй байна. Энэ талаар АНУ-ын Конгрессын Төсвийн алба (CBO) шинэ тайландаа мэдээлжээ.
CBO-ийн тооцооллоор дээрх зардалд голчлон зарцуулсан пуужин, сум хэрэгслийг нөхөн бүрдүүлэх, цэргийн техник хэрэгслийн хохирол, түлш болон нэмэлт цэргийн алба хаагчдын зардал багтсан байна. Хэрэв долоодугаар сарынхтай адил эрчимтэй ажиллагаа үргэлжилбэл сарын зардал 3 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тус байгууллага тооцоолжээ.
Цэргийн нөөцөд дарамт учирч байна
Тайланд АНУ-ын цэргийн пуужин, сум хэрэгслийн нөөцөд мөргөлдөөн тодорхой хэмжээнд дарамт учруулж байгааг дурджээ. Ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зарим пуужингийн нөөц мэдэгдэхүйц буурсан бөгөөд зарцуулсан зэвсгийг бүрэн нөхөн бүрдүүлэхэд хэдэн жил шаардагдаж болзошгүй гэв.
Үүний зэрэгцээ АНУ-ын Батлан хамгаалах яам цэргийн нөөц, бэлэн байдлыг сэргээхэд зориулж 90 орчим тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт хүсэж байгаа талаар Reuters мэдээлжээ. Гэхдээ Цагаан ордон болон Пентагон CBO-ийн зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Дайн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй
CBO-ийн тооцоогоор мөргөлдөөн үргэлжилбэл АНУ-ын эдийн засагт инфляцын дарамт нэмэгдэх боломжтой. Тус байгууллага дайны нөлөөгөөр 2027 оны эхний гурван сард инфляц 0.5 нэгж хувиар нэмэгдэх төлөвтэй гэж тооцжээ.
Мөн Ираны мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны нийлүүлэлт болон тээвэрлэлтийн эрсдэл нэмэгдэж, тэр дундаа стратегийн ач холбогдолтой Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатал нь эрчим хүчний үнийг өсгөх хүчин зүйл болж байна. Reuters-ийн мэдээлснээр газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давсан үе ажиглагджээ.
Эх сурвалж: Reuters