9-р сарын 15-нд ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ, Оросын тал Украины асуудлаарх шинэ шатны хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд тогтоосон байр суурь, хүрээнийхээ дотор харилцан тохиролцоход бэлэн байна гэжээ.

Сергей Лавров хэлэхдээ, Орос улс мөргөлдөөнийг эцэслэхийг хүсэж байгаа бөгөөд Украины асуудлыг зохицуулах талаар Оросын тал хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй гэв. Тэрээр хэлэлцээ тасалдсаны хариуцлага Оросын талд байхгүй бөгөөд холбогдох талууд хэлэлцээ хийх хүсэл эрмэлзлээ илэрхийлбэл Оросын тал хоёр талт болон гурван талт хэлэлцээнд оролцоход бэлэн гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Сергей Лавров Оросын тал Украины асуудлаарх байр сууриа хэзээ ч өөрчилж байгаагүй бөгөөд цэргийн тусгай ажиллагааны зорилт хэвээр байна гэж онцолжээ. Тэрээр мөн Орос улс хэлэлцээний үеэр цэргийн тусгай ажиллагаагаа түр зогсоохгүй гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Дэлхийн цаг

#ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров,