АНУ-ын Сенатын Бүгд найрамдах намын гишүүд криптовалютын зах зээлийг зохицуулах “CLARITY Act” хуулийн төслийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, мягмар гарагт болох чухал санал хураалтын өмнө Ардчилсан намын гишүүдийн дэмжлэгийг авахыг зорьж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Шинэчилсэн төсөлд Ардчилсан намын гишүүдээс тавьсан 126 өөрчлөлтийг тусгасан бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрийн албан тушаалтнууд өөрсдийн криптовалютын үйл ажиллагаанаас ашиг хүртэхээс сэргийлэх ёс зүйн зохицуулалтыг чангатгажээ.

Энэхүү зохицуулалт нь ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийн криптовалюттай холбоотой бизнесээс их хэмжээний орлого олсон гэх асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын зүгээс тавьж байсан ашиг сонирхлын зөрчлийн болгоомжлолыг шийдвэрлэхэд чиглэж байна. Трамп шинэ ёс зүйн зохицуулалтын гол хэсгүүдийг дэмжсэн байна.

Мөн шинэчилсэн хувилбараар муж улсын ерөнхий прокуроруудад криптовалютын зах зээлд мөрдөгдөх тодорхой дүрэм журмыг хэрэгжүүлэхэд оролцох эрх олгохоор тусгажээ. Тухайлбал, хориглосон дижитал хөрөнгө санал болгож буй криптовалютын биржүүдийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг мужийн эрх баригчдад олгох асуудал багтсан байна.

“CLARITY Act” нь криптовалют болон бусад дижитал хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгож, аль байгууллага ямар төрлийн дижитал хөрөнгийн хянахыг тогтоох зорилготой юм. Хуулийн төсөл хэрэгжсэнээр криптовалютын арилжааны зохицуулалтын тодорхой хэсэг Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс (CFTC)-ийн хяналтад шилжих боломжтой.

Гэвч банкны салбарынхан уг хуулийн төсөл нь өндөр өгөөж санал болгодог криптовалютын тогтвортой койнуудыг улам өргөн ашиглах нөхцөл бүрдүүлж, иргэдийн хадгаламжийг уламжлалт банкуудаас татах эрсдэлтэй гэж болгоомжилж байна. Энэ нь банкуудын зээл олголтын чадавхад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Хуулийн төслийг Сенатад урагшлуулахын тулд 60 сенаторын дэмжлэг шаардлагатай. Тиймээс мягмар гарагт болох процедурын санал хураалт нь “CLARITY Act” Конгресст цаашид хэлэлцэгдэх эсэхийг тодорхойлох чухал алхам болох юм. Ардчилсан намын зарим сенатор шинэ өөрчлөлтүүдийг хангалтгүй гэж үзэж байгаа тул төслийн хувь заяа одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#криптовалют,