Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймаг бүрд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг тахин залж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Энэхүү ёслолын арга хэмжээний эхлэл Баян-Өлгий аймгаас тавигдлаа.
Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, 331 дүгээр салбар ангийн бие бүрэлдэхүүн бүтээн байгуулсан бөгөөд тус Шүтээн хөргийг Монгол Улсын Баатар М.Икейн нэрэмжит төв талбайд залах, нээх хүндэтгэлийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийн нээлтийг хийлээ. Тэрбээр мөн ард иргэдэд хандан үг хэлж, шүтээн хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү үйл ажиллагаа нь Эзэн Богд Чингис хааны түүхэн гавьяа, Монголын төрт ёс, түүх, өв соёлыг хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилууллаа.
Ийнхүү Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймаг бүрд тахин залж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Баян-Өлгий аймгаас эхэлж байна.

#онцолсон, #Баян-Өлгий, #Бөхөн уул, #Чингис хааны шүтээн хөрөг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587