Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцах үеэр дурсгалын бичээст хөшөөний нээлтэд оролцлоо. 

Уснаас гал асааж, галаас хөгжил бадраасан томоохон бүтээн байгуулалтыг түүхэнд мөнхөлж, хойч үедээ өвлүүлэх гэрч болгон дурсгалын хөшөөг босгосон байна. 

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд 11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьж, 24 км урт, 4 км өргөн нуур бий болгох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр тогтлоо. 

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. 

90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

Манай улс 2008 онд Говь-Алтай аймгийн “Тайшир гуулин” усан цахилгаан станц ашиглалтад оруулахдаа Завхан голын усыг хуримтлуулан 20 орчим км урт, 10 гаруй км өргөнтэй хиймэл нуур үүсгэж, “Гэгээн нуур” хэмээн нэрлэжээ. Энэ нуурыг 2018 онд “Гэгээн” нэрээр олон улсын сансрын зургийн хайлтын системд бүртгүүлсэн юм.

#Эрдэнэбүрэний усан цахилгаан станц, #Шүтээн нуур,