Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсаас импортолдог вискид ногдуулсан 10 хувийн тарифыг цуцална гэдгээ мэдэгдлээ.

Трамп энэ тухай Ирландын Доонбег хотод болсон “Irish Open” гольфын тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна. Тэрбээр Ирландын Ерөнхий сайд Михол Мартин болон гольфчин Шейн Лоури тэргүүтэй олон хүн тарифыг цуцлахыг хүсэж байсан хэмээн тайлбарлажээ.

Ирландын вискид ногдуулж буй одоогийн 10 хувийн тариф нь АНУ-аас Европын Холбооны орнуудаас импортолж буй дарс, согтууруулах ундаанд хэрэгжүүлж буй өргөн хүрээний тарифын нэг хэсэг юм. Уг тарифыг энэ оны долдугаар сард 15 хувиас 10 хувь болгон бууруулсан байжээ.

Тарифыг цуцлах шийдвэрийн хэрэгжих тодорхой хугацааг одоогоор АНУ-ын тал мэдээлээгүй байна. Харин Ирландын виски үйлдвэрлэгчид уг мэдэгдлийг сайшааж, хоёр орны худалдааны харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Ирландын вискиний хувьд АНУ нь хамгийн чухал экспортын зах зээлүүдийн нэг бөгөөд тариф цуцлагдсанаар Америкийн хэрэглэгчид болон Ирландын үйлдвэрлэгчдэд үүссэн худалдааны дарамт буурах боломжтой юм.

Эх сурвалж: Reuters

#Трамп, #Ирландын виски,