Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Норвегийн гүнж Астрид 94 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Норвегийн хаан V Олафын охин бөгөөд тус улсын хааны гэр бүлийн нэр хүндтэй гишүүн байв. Гүнж Астрид Норвегийн хаант засагт олон жилийн турш үүрэг гүйцэтгэж, төрийн болон олон нийтийн арга хэмжээнд хааны гэр бүлийг төлөөлөн оролцож ирсэн юм.
Гүнж Астрид 1932 оны хоёрдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд ээж нь 1954 онд нас барсны дараа 22 настайдаа Норвегийн “Тэргүүн хатагтай” үүргийг хүлээн авч, 1968 он хүртэл 14 жил хааны гэр бүлийг төлөөлсөн байна.
Тэрбээр 1961 онд Йохан Мартин Фернертэй гэрлэж, таван хүүхэдтэй болсон. Гүнж Астрид амьдралынхаа турш хааны гэр бүлийн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн гэж хаан Хаакон VIII онцолжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3587