Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Канад улс Украинд 350 сая канад долларын өртөг бүхий агаарын довтолгооноос хамгаалах пуужин, сөнөөгч төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Марк Карни Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Калгарид уулзсаны дараа мэдэгдсэн байна.

Уг багц нь Оросын эрчимжиж буй пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн довтолгооноос Украины хүн ам, дэд бүтэц болон эрчим хүчний байгууламжийг хамгаалахад чиглэж байгаа аж. Нийлүүлэх зэвсгийн нарийн төрөл болон хүргэлтийн хугацааг одоогоор мэдээлээгүй байна.

Канадын тусламжийг АНУ-тай хамтарсан тусгай хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд Patriot системийн пуужингууд багтах боломжтой гэж мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Зеленский тус багцыг “нэн чухал” хэмээн үнэлсэн аж.

Мөн Канад улс ойрын хоёр жилд сая сая дрон үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ гуравны нэгийг Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Түүнчлэн Украины эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 430 гаруй сая канад долларын зээлийн баталгаа олгохоор болжээ.

Канад улс 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Украинд 25.5 тэрбум гаруй канад долларын нийт тусламж, үүний дотор 8.5 тэрбум канад долларын цэргийн дэмжлэг үзүүлэхээр амласан байна.

Эх сурвалж: Reuters

#Канад, #УКраин,