Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх өргөн хүрээтэй хориг, тарифын тухай хуулийн төслийг есдүгээр сарын 16-нд 262-159 саналаар баталж, Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэгт шилжүүллээ. 

“Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026” хэмээн нэрлэсэн уг хууль нь талийгаач сенатор Линдси Грэмийн санаачилж, удаан хугацаанд дэмжиж ирсэн ОХУ-ын эсрэг хоригийн багц юм. Тус хуулийн төслийг Сенат өнгөрсөн сард 86-11 саналаар баталсан байна.

ОХУ-ын эрчим хүчний салбарт чиглэнэ

Хуулийн гол зорилго нь ОХУ-ын эрчим хүчний орлого болон Украинд үргэлжилж буй дайныг санхүүжүүлэх боломжид эдийн засгийн дарамт үзүүлэх явдал юм.

Хуулиар ОХУ-ын төрийн албан тушаалтнууд, олигархууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, ОХУ-ын банкууд болон санхүүгийн байгууллагууд, мөн Оросын дайныг дэмжиж буй бусад этгээдэд чиглэсэн анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг чангатгахаар тусгажээ. Мөн Оросын газрын тосыг тээвэрлэдэг, одоо мөрдөж буй хоригийг тойрч гарахад ашиглагддаг “сүүдрийн флот”-ын эсрэг арга хэмжээ авах зохицуулалт багтсан байна.

Оросын нефть импортлогч орнуудад 100 хүртэлх хувийн тариф ногдуулах боломж

Хуулийн хамгийн анхаарал татсан заалтуудын нэг нь ОХУ-ын нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч буй улс орнуудад АНУ-ын Ерөнхийлөгч 100 хүртэлх хувийн тариф тогтоох боломж олгож байгаа явдал юм.

Ингэснээр Оросын эрчим хүчний гол худалдан авагчдын нэг болох Хятад, мөн Энэтхэг зэрэг орнуудын АНУ-тай хийх худалдаанд нэмэлт тариф ногдуулах эрх Ерөнхийлөгчид үүсэх юм. Гэхдээ уг арга хэмжээг хэрэгжүүлэх эсэх нь Трампын шийдвэрээс хамаарна.

Конгресс дахь санал хуваагджээ

Хуулийг хоёр танхимд аль аль нь олон намын дэмжлэгтэйгээр баталсан ч Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар бүх гишүүд санал нэгтэй байсангүй. 203 Бүгд найрамдах намын гишүүн болон 58 Ардчилсан намын гишүүн дэмжсэн бол нийт 159 гишүүн эсрэг санал өгчээ.

Хуулийг эсэргүүцсэн зарим Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгчид олгож буй тариф тогтоох өргөн эрх мэдэл нь АНУ-ын холбоотон болон худалдааны түншүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэн байна. Харин дэмжигчид уг арга хэмжээ нь ОХУ-ын эдийн засагт нэмэлт дарамт үзүүлэх хэрэгсэл болно гэж тайлбарлажээ.

Одоо Трампын шийдвэр хүлээгдэж байна

Төлөөлөгчдийн танхимын баталсан хувилбар ийнхүү Ерөнхийлөгчийн ширээн дээр очлоо. Трамп гарын үсэг зурсан тохиолдолд хууль хүчин төгөлдөр болох юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг хуулийг батлахыг АНУ-ын Конгрессын гишүүдэд өмнө нь уриалж байсан бөгөөд Украины тал ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх нь Москвагийн дайныг үргэлжлүүлэх санхүүгийн боломжийг бууруулахад чухал гэж үзэж байна.

Энэхүү хууль батлагдвал Трампын засаг захиргаанд ОХУ болон Оросын эрчим хүчний худалдан авагч орнуудтай холбоотой худалдаа, санхүүгийн арга хэмжээг нэмэгдүүлэх шинэ эрх зүйн хэрэгслүүд бий болох юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Трамп,