Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хууль тогтоомж, төсөв санхүү болон байгаль орчны салбартай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хуралдаанаар эхлээд Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээллийг сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албаныхан мэдээлэл өгөх юм.
Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцана. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх бөгөөд уг асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдийн асуултад хариулах юм.
Ардчилсан намын бүлгийн энэхүү хуралдаанаар орон сууцжуулалтын бодлого, төсвийн сахилга бат, байгаль орчны эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр байна.

Эрдэнэт-Овоо:
USD | 3567