Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яаманд зочилж, тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи-тэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд амжилттай оролцож, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.

May be an image of text

Хариуд нь сайд Мустафа Чифтчи Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайдтай үр дүнтэй уулзалт хийснээ дурдаад, богино хугацаанд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Бид саяхан Улаанбаатар хотноо уулзсан. Ийнхүү ойрхон хугацаанд дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж, ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж буйн илрэл юм” хэмээн онцоллоо.

Уулзалтын үеэр талууд Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хүрээнд аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, бүс нутгийн тогтвортой байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

No photo description available.

Мөн терроризм, кибер аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага зэрэг нийтлэг сорилтуудтай тэмцэхэд төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.

Сайд Д.Батлут Монгол Улс Турк Улсыг түүх, соёлын гүн хэлхээ холбоотой, “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон хэмээн үздэгийг тэмдэглээд, хоёр улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нь стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов.

No photo description available.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотоллоо.

#Батлан хамгаалахын сайд Д.Батлут,