АНУ-ын Конгрессын Сенатын танхим Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг Дональд Трампын засаг захиргаанд уриалсан тогтоолын төслийг баталжээ.
Уг баримт бичгийг 50 сенатч дэмжиж, 48 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна. Эрх баригч Бүгд найрамдах намаас дөрвөн хууль тогтоогч уг тогтоолын төслийг дэмжиж санал өгсөн бол Ардчилсан намын нэг сенатч эсэргүүцжээ. Үүнтэй ижил агуулга бүхий баримт бичгийг энэ сарын эхээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим мөн баталсан юм.
Энэхүү баримт бичиг нь Конгрессын хоёр танхим тус бүрээр тусдаа батлагддаг тогтоол тул заавал биелүүлэх шаардлагагүй зөвлөмжийн шинжтэй ажээ. Ийм баримт бичгүүдээр хууль тогтоогчид өөрсдийн байр суурийг илэрхийлдэг бөгөөд АНУ-ын гүйцэтгэх засаг захиргаа хэрэгжүүлэхгүй байх эрхтэй байдаг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг "Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын Зэвсэгт хүчнийг эргүүлэн татахыг" уг тогтоолд уриалжээ. Хэрэв Ираны эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг Конгресс албан ёсоор зөвшөөрөөгүй, мөн уг ажиллагаа АНУ болон түүний холбоотнуудыг халдлагаас хамгаалахад шаардлагатай биш тохиолдолд ийнхүү цэргээ татах ёстой гэсэн байна.
АНУ-ын Үндсэн хуулиар дайн зарлах эрх мэдлийг Ерөнхийлөгчид бус, харин Конгресст олгосон байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн арваад жилийн хувьд Америкийн удирдагчид хууль тогтоогчдоос олгосон хилийн чанадад цэргийн хүч хэрэглэх зөвшөөрлийг маш өргөн хүрээнд тайлбарлаж, тэр дундаа үндсэндээ цоо шинэ ажиллагаануудыг эхлүүлэхэд ашигласаар иржээ.
Үүнээс өмнө Вашингтон, Техраны талууд Ливаныг оруулаад бүх фронтод байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Зургаадугаар сарын 21-ний өдөр Бюргеншток хотод Катар, Египетийн зуучлалаар уг санамж бичгийг хэрэгжүүлэх асуудлаар АНУ-Ираны хэлэлцээ явагдсан. Эхний шатны хэлэлцээний дараа Пакистан, Катар улсуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй, нааштай уур амьсгалд болж, найдвар төрүүлсэн ахиц дэвшилд хүрсэн бөгөөд техникийн хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх үндэс суурийг тавьсан байна.

#Исламын Бүгд Найрамдах Иран улс, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #цэргийн ажиллагаагаа,