Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах, үндэсний өв соёл, уламжлалыг өвлүүлэх зорилготой "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хүрээнд гадаадад амьдарч буй 50 хүүхдийг Монгол Улсад урьж, 12 хоногийн хугацаанд эх орныхоо түүх, соёл, өв уламжлалтай танилцуулах хөтөлбөрт хамруулжээ. Мөн нийслэлийн есөн дүүргээс шалгарсан хүүхдүүд энэхүү арга хэмжээнд оролцож байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд гадаадад амьдарч буй монгол хүүхдүүд олон улсын хүүхдүүд "Найрамдал" зусланд 12 хоногийн турш амарч, шинэ найз нөхөдтэй болж, эх хэлээ сайжруулахын зэрэгцээ Монголын түүх, соёл, өв уламжлалтай танилцаж байна.
Мөн тэд үндэсний тоглоом наадам, морь унах зэрэг уламжлалт арга хэмжээнд оролцож, эх оронтойгоо илүү ойр дотно танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй хүүхдүүдэд Монголынхоо түүх, хэл, соёлын талаар мэдлэг олгох, эх орноо хайрлан хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

#"Би Монгол хүн 2026" хөтөлбөр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574