Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийн шинжлэх ухааны академи (Chinese Academy of Social Sciences CASS)-ийн удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх болон харилцан сонирхсон чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, залуу судлаач, магистр, докторын түвшний оюутнуудад чиглэсэн сургалт, судалгааны хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцсон юм.

1978 онд байгуулагдсан тус академи нь улс төр, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллага бөгөөд харьяандаа Нийгмийн шинжлэх ухааны их сургууль болон 40 гаруй судалгааны хүрээлэнг нэгтгэн ажилладаг.

Тус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр улсын дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа гүнзгийрч, боловсрол, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр бодлогын судалгааг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ЯАМ
 
#Бүгд Найрамдах Хятад ард улс, #Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, #Chinese Academy of Social Sciences CASS,