БНХАУ-ын БХЯ-аас Монгол улсын БХЯ-д үзүүлж буй буцалтгүй тусламжийн цэргийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурах ёслол 7-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Буянт- Ухаа нисэх онгоцны буудалд боллоо. Ёслолын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Батлан Хамгаалахын сайд Д.Батлут, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, ахмад хуралдаа Жан Сюлян болон хоёр орны батлан хамгаалахын салбарын дарга удирдлага, албаны хүмүүс оролцжээ.Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээний үеэр хэлэхдээ, энэхүү цэргийн тусламж нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр улсын цэрэг армийн харилцааг гүнзгийрүүлэх тодорхой арга хэмжээ болж байна.

Хятадын тал Монголын цэргийн хүчийг бэхжүүлэн хөгжүүлэхэд туслах чин сэтгэлийн хүсэл эрмэлзлээр эдгээр тээврийн хэрэгсэл, тоног хэрэгслийг үйлдвэрлэх, тээвэрлэх, гааль нэвтрүүлэх бүх ажлыг түргэн бөгөөд өндөр чанартай гүйцэтгэлээ. Эдгээр тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Хятадын засгийн газар, ард түмэн, цэргийн хүчний найрсаг сэтгэлийг Монголын цэргийн албан хаагчид болон олон нийтэд хүргэн, Хятад-Монголын хоёр улс болон хоёр улсын цэргийн харилцааны түүхэнд үлдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.Монгол улсын Батлан Хамгаалахын сайд Д.Батлут хэлэхдээ, хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй БНХАУ-ын БХЯ-аас Монгол улсын батлан хамгаалах яам, зэвсэгт хүчинд олгож буй цэргийн буцалтгүй тусламж нь Монгол улсын зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, техник хэрэгслийн шинэчлэлд чухал дэмжлэг болсоор ирснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлье гэжээ.

#БНХАУ, #тусламж, #ХЯтад,