Гэрэл зургийг MPA.mn

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: "Увс аймгийг хамарсан цасан шуурганы үеэр малдаа явж байгаад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд 47 орчим алба хаагч, 5 техник хэрэгсэл, 3 дрон болон эрэлч нохой оролцож байна.

Тухайн бүс нутагт цасан бүрхүүл ихтэй байгаагаас эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй нөхцөлд үргэлжилж байна.  Газрын гадаргуу дээрх цасны зузаан 30–40 см, харин гуу жалгатай хэсэгт цас нэг метр орчим хунгарласан байна" гэж мэдээлэв. 

#онцолсон, #цасан шуурга, #эрэн хайх ажиллагаа, #төөрсөн сураггүй болсон, #ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,