Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт ОБЕГ-т бүртгэгдсэн хүний үйл ажиллагаатай холбоотой дараах дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 

Голын мөс цөмөрсөн: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн "Хэрлэнгийн гүүр" гэдэг газар бага насны 2 хүүхэд “Хэрлэн” голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрч, голын салаа руу эсэн мэнд гарсан бөгөөд эрэг рүү буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын салаанд байсныг эсэн мэнд гаргаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цасанд болон голын усанд суусан: Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн “Далтын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Уаз 29891” загварын 3 зорчигчтой суудлын автомашин, “Toyota Land Cruiser 80” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсгийн “Дивизийн гарам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин "Хэрлэн" голын усанд живж байна гэсэн дуудлагыг 2026.10.22-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн ээлжийн алба хаагчдыг очиход "Mercedes benz G320" загварын суудлын автомашин “Хэрлэн голын усанд сууж, тус автомашины жолооч А /40 настай, эмэгтэй/, зорчигч Д /32 настай, эрэгтэй/ нар автомашин дотроо байсныг аварч, автомашиныг татан гаргасан.

#обег, #хоногийн мэдээ,