2026-10-21 15.34.42.jpg2026-10-21 15.43.43.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

“Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс ч өндөр байгааг анхаарах хэрэгтэй байна гэв. Харин Монголын Улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Монголын төр хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэж, дуусгах бодлогыг баримталж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Тэрбээр, Улсын Их Хурлаас холбогдох хуулийг удаа дараа баталж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж байгаа хэдий ч ойлголт, байр сууриа нэгтгэх цөөнгүй асуудал байдаг талаар дурдаж, анхаарлаа хандуулахыг хүслээ.

2026-10-21 15.35.02.jpg2026-10-21 15.43.59.jpg

Түүнчлэн өнөөдрийн уулзалтад орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөл, иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шүүхийн шийдвэр гарсан ч тухайн хариуцагч төлбөрийн чадваргүй гэдэг шалтгаанаар хохирол нь шийдвэрлэгдэхгүй байгаа хэрэг маргааныг хууль эрх зүйн хувьд цаашид хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудлыг хөндөж байлаа.

2026-10-21 15.34.52.jpg2026-10-21 15.43.51.jpg2026-10-21 15.44.06.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, уг асуудлын шийдлийн талаар харилцан ярилцаж, эргэх холбоотой ажиллахаа илэрхийлсэн. Мөн иргэний дэвшүүлсэн асуудлын хүрээнд хариулт өгөх хуулийн төсөл өргөн барихад бэлэн болоод байгаагаа дурдаж байлаа. Тэрбээр, говийн бүсээс сонгогдсон гишүүнийхээ хувьд Усны тухай хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч байгаа юм байна. Нэг иргэн нэг литр усыг 2 төгрөгөөр тооцож, төлбөрөө төлдөг бол уул уурхайн томоохон компаниуд нэг литр усыг нэг төгрөгөөр тооцож, төлбөр төлж байгаа нь шударга бус гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

2026-10-21 15.44.29.jpg2026-10-21 15.35.28.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр нийт 20 гаруй иргэдтэй уулзав. Уулзалтад оролцсон иргэд “Нээлттэй парламент” танхим нээгдэж, сонгосон төлөөлөлтэйгээ нүүр тулан уулзаж, асуудал, бэрхшээлээ шат дамжлагагүйгээр шууд илэрхийлж, хариултаа авч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2026-10-21 15.43.35.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,