Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.
Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.

Нийтийн зориулалттай орон сууцын барилгад сууц, талбай захиалагчийн өмчлөх эрхээ ирээдүйд шилжүүлэн авах шаардах эрхийг бүртгэлийн шатанд хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, нотариатч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг захиалгын гэрээг гэрчлэхдээ нягтлах, гэрээг хуульд нийцүүлэх, улмаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээний үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийх, барилга бүхэлдээ барьцааны зүйл болохтой холбоотойгоор захиалагчийн сууц, талбай өмчлөх эрх хязгаарлагдахгүй байх, захиалгын гэрээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, маргаан буурч захиалагчийн эрхийг бүртгэлийн шатанд бодитоор хамгаална.
Түүнчлэн захиалгын гэрээ байгуулж, захиалга авч байгаа барилгын компани захиалагч урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, барьцааны эрх сууц, талбайн хувьд дуусгавар болох нөхцөлийг сууц, талбай барьцаалагч сууц, талбай бүртгүүлээгүй бол гэрээний төлбөр авч эхлэхгүй байх, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрхийг нь дордуулсан өөрчлөлт хийхгүй байх, захиалагчийн төлсөн мөнгийг тухайн захиалгаар барьж байгаа барилгын угсралтын ажил, дэд бүтэц зэрэг тухайн барилгын ажилд шууд хамааралтай зардалаас бусад зориулалтаар зарцуулахгүй болох зэргээр барилгын компанийн сахилга хариуцлага дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.

"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.

Гэрэл зургийг MPA.mn
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцанд хамруулахдаа түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл болон газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөөд байна.
Орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг төр зохион байгуулахгүй бөгөөд арилжааны банкууд хараат бусаар гүйцэтгэнэ. Шалгаруулалтын үйл явцад холбогдох байгууллагууд хяналт тавих талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээллээ.
100 мянган айлыг орон сууцаар хангах зорилт тавьжээ
Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 мянган айлыг орон сууцаар хангахаар төлөвлөсөн бөгөөд үүний 50 мянган айлын орон сууцыг газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдэд олгохоор тооцсон байна.
Улсын хэмжээнд нийт 411.8 мянган өрх орон сууцанд хамрагдаж чадаагүй байгаагаас 262.2 мянга нь Улаанбаатар хотод, 147 мянга орчим нь орон нутагт амьдарч байгаа юм. Иймд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн нөхцөл бүрдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгаа талаар салбарын сайд онцоллоо.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд төрөөс 40 мянган орон сууц барих бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 82 мянган орон сууцыг ашиглалтад оруулахаар урьдчилан төлөвлөжээ.
Улсын төсвөөс 198 тэрбум төгрөг гаргаж, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны ипотекийн зээлээр дэмжихийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн, уян хатан төлбөрийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдлээ.
Хөтөлбөрийн хүрээнд бүсчилсэн ипотекийн хүүгийн бодлогыг анх удаа хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс Улаанбаатар хотын бүсчлэлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, тухайн бүсчлэлд үндэслэн орон сууцны зээлийн хүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Иргэдийг орон сууцанд хамруулахдаа дараах дөрвөн хэлбэрийг санал болгоно. Үүнд:
• Түрээсийн орон сууц-сарын төлбөр төлөн орон сууцанд амьдрах;
• Түрээслээд өмчлөх орон сууц-түрээсийн төлбөр дээр өмчлөх эрх бүрдүүлэх төлбөр нэмж төлөх;
• Хамтын өмчлөлийн орон сууц-иргэн болон Төрийн орон сууцны корпораци хамтран өмчлөх;
• Газар чөлөөлөлтийн орон сууц-газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах.

Орон сууцны төлбөрийн урьдчилсан тооцоолол
Салбарын сайдын мэдээлснээр орон сууцны төлбөрийн тооцооллыг 45 м.кв талбайтай орон сууцны жишгээр гаргажээ.
1. Түрээсийн орон сууц
“Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцсон байна.
2. Түрээслээд өмчлөх орон сууц
Энэ хувилбарт сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр өмчлөх эрх бүрдүүлэхэд зориулсан 720 мянган төгрөгийн төлбөрийг нэмж, нийт 1 сая 420 мянган төгрөг төлөхөөр тооцжээ. Өмчлөх нөхцөлийг 20 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна.
Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэд эхний таван жилийн хугацаанд сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр урьдчилгаа бүрдүүлэхэд зориулсан 860 мянган төгрөг нэмж төлөх бөгөөд сарын нийт төлбөр 1 сая 560 мянган төгрөг болохоор тооцоолжээ.
3. Хамтын өмчлөлийн орон сууц
Энэ хэлбэрээр орон сууцны 50 хувийг Төрийн орон сууцны корпораци (ТОСК) хамтран өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 26 сая төгрөгөөр тооцсон бөгөөд сарын ипотекийн төлбөр 550 мянга 500 төгрөг, түрээсийн төлбөр 350 мянган төгрөг байхаар урьдчилан тооцжээ. Ингэснээр сарын нийт төлбөр 900 мянга 500 төгрөг болно.
Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэдэд зориулан түрээсийн болон ипотекийн төлбөрийг хослуулах хувилбар танилцуулсан байна. Энэ нөхцөлд сарын 720 мянган төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх төлбөр дээр 550 мянга 500 төгрөгийн ипотекийн төлбөр нэмж, нийт 1 сая 270 мянга 500 төгрөг төлөхөөр тооцжээ.
2013-2025 онд нийт 9.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 132.6 мянган өрхөд олгосон байна.
Харин зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн тоо 55 мянгад хүрчээ.
Ийнхүү “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрөөр дамжуулан орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн нөхцөл бүрдүүлэх, газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлж байгаа юм байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

#онцолсон, #live, #Засгийн газрын ээлжит хуралдаан, #livetext, #Ерөнхий сайд Н.Учрал,