Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.16) Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байна.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн болон дагнасан зарчмаар байгуулах эрх зүйн үндэс тавигдсаныг тэрбээр онцолсон.

Үүний хүрээнд Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталсан билээ. Мөн Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг дурдлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт: "Гэр бүлийн үнэ цэнийг хамгаална гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрийн нэр төр, халдашгүй байдал, аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэсэн үг"
Түүнчлэн шүүхийн шийдвэр тухайн гэр бүлийн цаашдын амьдрал, хүүхдийн өсөж торних орчин, ирээдүйд шууд нөлөөлдөг тул шүүгч, шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг хандлага, ёс зүй, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох чадвар шаардагдахыг онцолсон юм. Тэрбээр насанд хүрэгчдийн маргааны дунд хүүхдийн эрх бүдгэрч, дуу хоолой нь дарагдах ёсгүйг тэмдэглээд, хүүхдийг нас, төлөвшилд нь тохируулан сонсох, хувийн мэдээллийг нь хамгаалах, айдас, дарамтгүй орчинд өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь тус шүүхийн үйл ажиллагааны салшгүй зарчим байх учиртайг хэллээ. Мөн эвлэрэх боломжтой маргаанд талуудыг харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамтад өртсөн хүний эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга шүүхийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн баталсан хууль, байгуулсан шүүхээр хэмжихгүй бөгөөд иргэний эрх хэр бодитой хамгаалагдаж, хүүхэд хэр аюулгүй орчинд өсөж, шүүхэд хандсан хүн шуурхай, чанартай үйлчилгээ авч буй эсэхээр үнэлэх учиртайг тэмдэглэв. Иймд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэж, шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой байлгахад анхаарахыг шүүгч, шүүхийн ажилтнуудад уриаллаа.

Мөн Улсын Их Хурал эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр цаашид шүүхийн байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус шүүх нь иргэн бүрийг хүндэтгэн сонсож, хүүхдийн эрхийг тууштай хамгаалан, гэр бүл бүрд шударга ёс, амар тайван амьдрах итгэл найдвар төрүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,