Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын хэмжээнд 2025 онд нийт 4,493 өрх гэр бүлээ цуцлуулсан байна. Энэ нь 2015 оныхоос 620-оор буюу 16.0 хувиар, 2024 оныхоос 30-аар буюу 0.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Гэр бүл цуцлалтыг хамт амьдарсан хугацаагаар нь авч үзвэл 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүл хамгийн өндөр хувийг эзэлж, нийт цуцлалтын 63.3 хувийг бүрдүүлжээ.
Харин 1–3 жил хамт амьдарсан гэр бүл нийт цуцлалтын 14.8 хувь, 4–6 жил хамт амьдарсан гэр бүл 11.9 хувь, 7–9 жил хамт амьдарсан гэр бүл 8.0 хувийг тус тус эзэлсэн байна. Гэрлээд нэг жил хүрээгүй хугацаанд гэр бүлээ цуцлуулсан тохиолдол нийт цуцлалтын 1.9 хувь байна.
Эдгээр үзүүлэлтээс харахад 2025 онд гэр бүл цуцлалтын дийлэнх нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүл ажээ.

#ҮСХ, #салалт, #гэр бүл цуцлалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3589