Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукала нартай хоёр талын уулзалт хийлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесустай уулзах үеэр Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн турш найдвартай түнш байж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Уулзалтаар үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах, мэргэжлийн дэмжлэг авах асуудлыг хөндлөө.
Бүс нутгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукалатай хийсэн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт болон нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улс бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох санаачилгыг дэмжиж, бүсийн бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нэгдсэн худалдан авалтын механизмыг ашиглан эм, вакцин худалдан авсан туршлагаа танилцууллаа. Түүнчлэн нэг эх үүсвэрийн аргаар артерийн даралт, чихрийн шижин, цусны бүлэгнэлтийн эсрэг эмүүдийг худалдан авсан туршлагаасаа хуваалцав.
Эмийн чанарын хяналт, лабораторийн чадавхыг бэхжүүлнэ
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Цар тахлын сангийн санхүүжилтээр Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, мэргэжилтнүүдийн техникийн чадавхыг бэхжүүлсэн ажлын үр дүнг онцоллоо.
Цаашид лабораторийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ДЭМБ-ын цогц үнэлгээ хийлгэх бэлтгэл ажлыг хангахад мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Уулзалтуудын үеэр эрүүл мэндийн цахим дэд бүтцийг бэхжүүлэх, Өвчний олон улсын ангилал ICD-11-ийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, иргэн бүрд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

#Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, #ДЭМБ-ын Ерөнхий захирал,