ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Татварын ачааллыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой болгох, стратегийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх болон Оюутолгойн зээлийн хүүг бууруулах Ажлын хэсгийг ахлан ажиллав.
Иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгалд учирч буй татварын дарамтыг хөнгөвчлөх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжих томоохон төслүүдийг урагшлуулах шаардлагад тулгуурлан эрх зүйн шинэчлэлээс гадна санхүүжилтийг шийдвэрлэв.
Төсвийн бодлогын хүрээнд төрийн зардлыг хэмнэхийн зэрэгцээ ахмад настны орлого, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, боловсрол, эрчим хүч, хүнсний хангамжийн асуудалд онцгойлон анхаарав.
БАЙНГЫН ХОРОО
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны хамтарсан хуралдаанаар “Эрчим хүч-4 төсөл”, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрүүдийг зөвшилцөн хэлэлцэв. Хамтарсан хуралдаанаар эдгээр хэлэлцээрийг дэмжсэн нь эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний найдвартай ажиллагаа, үр ашгийг сайжруулах төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэсэн алхам боллоо.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанд танилцуулав. Хэлэлцээрээр 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эрүүл мэнд, соёлын долоон байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив.

АЖЛЫН ХЭСЭГ
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээг хийв
Ажлын хэсгийг ахлан ажиллаж, хэлэлцээний хүрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулах, зээлийн хүүг дахин хэлэлцэх хугацааг 7 жилээс гурав болгон богиносгох тохиролцоонд хүрлээ. Ингэснээр төслийн санхүүжилтийн зардлыг бууруулах, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

Мөн менежментийн зардлыг бууруулах болон хувь нийлүүлэгчдийн зээлийн нөхцөлийг сайжруулах хэлэлцээний нийлбэр дүнгээр төслийн зардлыг 8.4 тэрбум ам.доллароор бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр тооцсон. Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, 2026 онд Монголын талд ногдол ашиг олгох талаар “Рио Тинто” компанитай тохиролцов.

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД
Бизнес, орон сууцны эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллалаа. Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэв. Тус хуулийн төсөл нь хуулиар хориглоогүй бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжих, төрийн оролцоо, дарамтыг бууруулахад чиглэлээ.Мөн Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүд дээр ажиллалаа. Эдгээр төсөлд иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцны сонголтыг өргөжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд батлан даалт, түрээсийн орон сууцны дэмжлэг үзүүлэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах бодлогын шийдлүүдийг тусгалаа.
Төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцов

2026 оны төсвийн тодотголын хүрээнд гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулах тооцоо боловсруулав.
Ахмад настны орлогын баталгааг дэмжих зорилгоор 435 мянган ахмад настанд оны сүүлийн хоёр сард сард дунджаар 233.8 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг тусгалаа. Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэн жигдрүүлэхэд 170.1 тэрбум төгрөг, боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг бүрэн олгоход дутагдсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцов.Хүнсний нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг, импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөг, эрчим хүчний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгав. Тодотголын тооцоогоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байхаар төлөвлөсөн.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв. Төсөлд 2027 оны тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөг, алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөгөөр тооцсон. Дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлтээр шинээр бий болсон орлогын эх үүсвэрийг төсвийн төлөвлөлттэй уялдуулах зохицуулалт боловсруулав.Парламентын хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төсөлд хяналтын сонсголын үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг шалгах “үр дүнгийн сонсгол” зохион байгуулах эрх зүйн үндсийг тусгав.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд: 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зохицуулалтыг төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, хариулт авлаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй орон нутагт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж, саналаа илэрхийллээ.

ГАДААД ХАРИЛЦАА
Япон Улстай хамтын ажиллагааг өргөжүүлж байна

-2026 оны 05 дугаар сарын 06-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт, давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцов.
-Нисэх буудлын өргөтгөлийн төслийн солилцох ноот бичиг болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай байгуулах зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийг 158.3 тэрбум иений, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 10 жилийн хугацаа, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өргөтгөлөөр нисэх буудлын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадлыг 1.6 саяас 5.2 саяд хүргэх боломж бүрдэнэ.
-Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 298 сая иений буцалтгүй тусламжаар магистр, докторын түвшинд 15 албан хаагчийг суралцуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

“Хилийн боомтын дэд бүтэц” төслийг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурав
2026 оны 05 дугаар сарын 12-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч, хоёр улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа болон хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Хилийн боомтын дэд бүтэц” төслийг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурав. Төслийн хүрээнд Замын-Үүд, Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбор, инженерийн шугам сүлжээ, автозам болон дэд бүтцийг өргөтгөж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.

ОХУ-ын Сангийн яам хооронд харилцан туршлага судална
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч, хоёр улсын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлбөр тооцооны системийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны протоколоор тохиролцсон ажлуудын хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцож, Сангийн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах асуудлыг хэлэлцэв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг ярилцав
2026 оны 06 дугаар сарын 11-нд Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч, хоёр улсын Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар төслийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрдсэнийг онцолж, төслийг эрчимжүүлэх, хугацаанд нь дуусгах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэв
2026 оны 05 дугаар сарын 12-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч Дэн Петри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн үр дүнгийн талаар ярилцав. Компакт гэрээ дуусгавар болсноос хойш ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаа болон хөтөлбөрийн үр өгөөжийг тогтвортой хадгалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг байгуулна

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд тус улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолийг хүлээн авч уулзлаа. Хиймэл оюун ухаан, инновац, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой тус төвийг байгуулснаар хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж байна
Дэлхийн банкны захирлууд Мара Уорвик, Татьяана Розито, Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли болон төлөөлөгчидтэй уулзаж, хэрэгжиж буй болон шинээр төлөвлөж буй төслүүд, эрчим хүч, зам тээвэр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлаар санал солилцов.

2026 оны 06 дугаар сарын 17-нд ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Суурин төлөөлөгч Тигран Погосян нартай Дүрмийн IV заалтын зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд уулзаж, төсөв, санхүү, татвар болон тэтгэврийн шинэчлэл, эдийн засгийн эрсдэл, өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. 06 дугаар сарын 22-нд ОУВС дахь Ази, Номхон далайн бүсийн тойргийн Гүйцэтгэх захирал Жиён Чойтой төсөв, санхүүгийн бодлогын тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Морристой сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төслүүдийн талаар, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй 2028–2032 оны Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах чиглэлээр санал солилцлоо.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,