Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-д улсын төсвөөс олгох татаасыг 2027 онд 15 тэрбум төгрөгт хүргэхээр төсөвлөсөн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ.

Түүний мэдээлснээр, МҮОНРТ-ийн төсвийн татаас 2026 онд 7.8 тэрбум төгрөг байсан бол 2027 онд 15 тэрбум төгрөг болж нэмэгдэхээр тусгажээ.

Ч.Лодойсамбуу уг нэмэгдлийг хасуулах санал гаргасан боловч УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар дэмжигдээгүй байна.

Тэрбээр татаасыг ийнхүү нэмэгдүүлэх болсон үндэслэл, МҮОНРТ-ийн хэрэгжүүлэх ажил, үр дүнгийн талаар асуулт тавьж, сонгуулийн жилтэй холбоотой эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Одоо уг асуудлаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар санал хураах юм.

#онцолсон, #МҮОНРТ,