ОХУ-ын Чита мужид энэ сарын 14-17-нд болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XV уралдаанд залуу уран бүтээлч Эрдэнэболдын Энхүүжин тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул бөгөөд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучнаар ажиллаж аж.

Тус уралдаанд Монгол, Тува, Буриад, Өвөр Байгалийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгаас 60 гаруй мэргэжлийн дуучин оролцож, ур чадвараа сорьжээ.

Э.Энхүүжин нь 2025 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, Монголын залуу уран бүтээлчдийн амжилтыг ахиуллаа.

#Э.Энхүүжин,