Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компани хөрөнгө оруулалтын зардлынхаа төлөвлөгөөг бууруулж, хиймэл оюун ухаан (AI), роботын технологид төвлөрөх стратегиа үргэлжлүүлж байна. Энэ нь Илон Маскийн эзэмшдэг SpaceX компанитай нэгдэх боломжийг судалж буй үетэй давхцаж байгаа юм.
"Tesla" компани 2026 оны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөгөө 25 тэрбум ам.доллароос дээш байхаар тооцож байснаа 20 тэрбум ам.доллар болгон бууруулжээ. Тус компани гуравдугаар улиралд 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргасан нь шинжээчдийн хүлээлтээс бага байв.
Мөн гуравдугаар улирлын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй, 28 тэрбум ам.долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 43 хувиар буурч, 787 сая ам.доллар болжээ. Харин чөлөөт мөнгөн урсгал 1.5 тэрбум ам.доллароор эерэг гарсан нь хөрөнгө оруулалтын зардлаа хүлээлтээс бага байлгасантай холбоотой байв.
Илон Маск "Tesla" компанийн ирээдүйг зөвхөн цахилгаан автомашинаар хязгаарлахгүй, харин хиймэл оюун ухаан, өөрөө жолоодох технологи болон хүн дүрст роботын үйлдвэрлэлд төвлөрүүлэхээр зорьж байна. Тус компани "Optimus" хүн дүрст роботын анхны үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд робот таксины үйлчилгээгээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Үүний зэрэгцээ Маск "Tesla" болон "SpaceX" компаниудыг нэгтгэх боломжийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүний мэдээлснээр, хоёр компанид нэгдэх асуудлыг судлах тусгай хороо байгуулсан боловч хэлцлийн нөхцөлийг хараахан тохироогүй байна. Мөн уг хэлцэл хэрэгжих эсэх нь тодорхойгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл зэрэг хэд хэдэн саад бэрхшээл бий.
Хэрэв нэгдэл хэрэгжвэл цахилгаан автомашин, хиймэл оюун ухаан, робот, сансрын технологи, хиймэл дагуулын холбоо болон эрчим хүчний салбарыг нэгтгэсэн томоохон технологийн компани бий болох боломжтой. Гэвч хөрөнгө оруулагчдын хувьд Tesla автомашины үндсэн бизнесийн өсөлт, ашигт ажиллагаа болон шинэ технологид зарцуулах хөрөнгө оруулалтын үр өгөөж чухал хэвээр байна.
Эх сурвалж: Reuters, Associated Press