Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин, АНУ-тай хийх гурван талт энхийн хэлэлцээг ирэх сард сэргээх зарчмын тохиролцоонд хүрсэн талаар Кремлийн албаны хүмүүс аравдугаар сарын 21-нд мэдээллээ.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф Санкт-Петербург хотноо Путинтэй уулзсаны дараа тодорхой болсон байна. Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтаар Украины дайныг зогсоох, мөргөлдөөн дууссаны дараа ОХУ болон Украины аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцжээ.
Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, гурван талт хэлэлцээг арваннэгдүгээр сарын 10-наас хойш сэргээх боломжтой бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод зохион байгуулж магадгүй аж. Хэлэлцээнд талуудын техникийн түвшний багууд оролцохоор төлөвлөж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын санал болгосон гурван талт хэлэлцээг аль болох шуурхай эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр гал зогсоох, эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй байх болон хүмүүнлэгийн асуудлаар тохиролцоонд хүрэх аливаа санаачилгыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн аж.
АНУ-ын зуучлалаар зохион байгуулсан өмнөх энхийн хэлэлцээ энэ оны хоёрдугаар сард болсон ч дайныг эцэслэх асуудлаар дорвитой ахиц гараагүй юм. ОХУ, Украины талууд газар нутгийн асуудал болон аюулгүй байдлын баталгааны талаар байр суурийн зөрүүтэй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОХУ, #УКраин, #Орос Украйны дайн,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3589