Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай-г хүлээн авч уулзлаа.
Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-т Вьетнамын Морьт цагдаагийн хороонд албан үүргээ гүйцэтгээд ирсэн монгол морьд оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэ цэнийг ард иргэдэд сурталчлан таниулах гэж байгааг тэмдэглэлээ.

Талууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Вьетнам Улсад, Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд улс төрийн итгэлцэл улам бүр бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит үр дүнд хүргэх, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ.
Цаашид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, дижитал шилжилт зэрэг салбарт идэвхтэй хамтрах боломж байгааг талууд тэмдэглэж, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

#БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3576