Дэлхийн өлсгөлөнгийн түвшин 2025 онд гурав дахь жилдээ дараалан буурсан ч зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал болон худалдааны саатал нь энэ ахицыг эргэн алдах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг НҮБ-ын шинэ тайланд анхааруулжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP), Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) зэрэг агентлагуудын хамтран гаргасан тайланд дурдсанаар 2025 онд дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо өмнөх оноос буурсан байна. Энэ нь цар тахлын дараах сэргэлт, зарим бүс нутагт хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, инфляц саарсантай холбоотой гэж үзжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Гэсэн хэдий ч дэлхийн олон бүс нутагт хүнсний аюулгүй байдал хэврэг хэвээр байгааг тайланд онцолсон байна. Ялангуяа Африкийн Сахарын өмнөд бүс, Ойрхи Дорнодын мөргөлдөөнд өртсөн орнууд, мөн уур амьсгалын эрс тэс үзэгдэл давтагдаж буй бүсүүдэд олон сая хүн өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд өртсөн хэвээр байгаа аж.

НҮБ-ын шинжээчид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, үер, хэт халалт улам олширч, газар тариалангийн ургац буурч байгааг онцолжээ. Үүнээс гадна олон улсын худалдааны саатал, геополитикийн хурцадмал байдал, тээвэрлэлтийн зардлын өсөлт нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд дарамт учруулж, эмзэг орнуудын хүнсний хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Тайланд мөн өлсгөлөнг бүрэн арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг фермерүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.

НҮБ-ын мэдээлснээр сүүлийн жилүүдэд нөхцөл байдал тодорхой хэмжээгээр сайжирсан ч дэлхий нийт 2030 он гэхэд өлсгөлөнг бүрэн арилгах Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх замаасаа хол хэвээр байгаа бөгөөд одоогийн ахиц хангалтгүй байгааг тайлан анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#нүб, #Дэлхийн өлсгөлөн,