Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд олон зорилт, хөтөлбөрүүдийг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.

Чуулганы завсарлагааны хугацаанд яамны зорилт анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн очиж танилцаж, салбарын албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсон, хууль эрх зүй, хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар салбар нэгжийн удирдагуудад үүрэг чиглэл өгөв.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ГБХНХ-ын сайд Т.Аубакир холбогдох хүмүүсийн хамт очиж ажиллав.

Баянзүрх дүүрэгт 163104 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт 80 орчим хувьтай байгаа хэмээн салбарын удирдлага тоо мэдээллээр танилцуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах аяны хүрээнд цахимаар 5000 орчим иргэнд мэдээ мэдээлэл хүргэсэн байна.
Уулзалтын төгсгөлд салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, орон тоог нэмэгдүүлж ажиллах шаардлага байгааг нэгжийн удирдлага онцолж байлаа. 

#баянзүрх дүүрэг, #ГБХНХЯ, #Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,