Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Холливудын жүжигчин Анжелина Жоли, Кейт Бланшетт болон шашин, спорт, бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн улс орнуудыг дүрвэгсдийн эрхийг хамгаалах олон улсын үүргээ биелүүлэхийг уриаллаа.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) энэ үеэр "The Promise" нэртэй тунхаглалыг танилцуулсан бөгөөд уг баримт бичигт дүрвэгсдэд орогнол хүсэх эрхийг хамгаалж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцолжээ. Энэхүү уриалгад жүжигчин Бен Стиллер, Мишель Ёо, Синтия Эриво, Нобелийн Энх тайвны шагналт Эллен Жонсон Сирлиф зэрэг нийт 75 нэр хүндтэй хүн нэгдсэн байна.
UNHCR-ийн мэдээлснээр, дэлхий даяар мөргөлдөөн, хүчирхийлэл, хавчлагаас үүдэн дүрвэхээс өөр аргагүй болсон хүмүүсийн тоо түүхэн дээд түвшинд хүрээд байгаа ч олон улс орон хил хамгаалалтаа чангатгаж, орогнол олгох бодлогоо хязгаарлах хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ санхүүжилтийн хомсдол нь дүрвэгсдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг улам хүндрүүлж байгааг НҮБ анхааруулжээ.
Арга хэмжээний үеэр Иракийн Ерөнхийлөгч асан, UNHCR-ийн Дээд комиссар Бархам Салих 1951 оны конвенц нь өнгөрсөн 75 жилийн хугацаанд сая сая хүний амийг аварсан ч өнөөдөр урьд өмнөхөөс илүү хамгаалах шаардлагатай болсныг онцолсон аж. Харин Өмнөд Суданаас дүрвэж байсан, өдгөө UNHCR-ийн элчээр ажиллаж буй сагсан бөмбөгчин Вэньен Габриэл өөрийн амьдралын түүхийг хуваалцан, дүрвэгсдэд боломж олгох нь тэдний ирээдүйг өөрчилдөг болохыг онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Анжелина Жоли, #Кейт Бланшетт,