Гэрэл зургийг MPA.mn
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн байрны засварын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.
Гэрээний дагуу Япон Улсын Засгийн газраас уг төсөлд 143,932 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж олгоно.
Төслийн хүрээнд 640 хүүхдийн хичээлийн байрны гадна фасадын дулаалгын ажлыг хийж гүйцэтгэх юм. Ингэснээр сурагчид дулаан, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэхээс гадна тус сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Япон Улсын Засгийн газар “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Монгол Улсад 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 36 дахь жилдээ үргэлжилж байна.
Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй тус хөтөлбөрийн 632 дахь, Завхан аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” гэж юу вэ?
Япон Улсын Засгийн газраас 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн хүрээнд тухайн орон нутгийн иргэдэд үр өгөөжөө шууд хүртээх боломжтой, амьдралын чанар, нийгмийн суурь үйлчилгээний нөхцөлийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг санхүүжүүлдэг. Төслийг хэрэгжүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг.