Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Австралийн эрх баригчид H5N1 өндөр хоруу чанартай шувууны томууны вирусын улмаас далайн зэрлэг шувууд олноор хорогдсон анхны тохиолдлыг албан ёсоор баталгаажууллаа. Өмнөд Австралийн Кейп Жаффагийн ойролцоох Баудин Рокс арал дээр ойролцоогоор 50 greater crested tern (сэрвээт цахлай төрлийн далайн шувуу) үхсэн байдалтай олдсон бөгөөд шинжилгээгээр 49 үхсэн, 35 өвчилсөн шувуунаас H5N1 вирус илэрсэн байна.
Австралийн Хөдөө аж ахуйн сайд Жули Коллинз энэ нь тус улсын зэрлэг амьтдын дунд вирус өргөн хүрээнд тархаж эхэлсний дохио болохыг анхааруулжээ. Түүний хэлснээр ирэх хугацаанд зэрлэг шувуудын дунд халдвар нэмэгдэж, хорогдол өсөх магадлал өндөр байна. Одоогийн байдлаар Австрали даяар H5N1 вирусын халдварын 74 тохиолдол батлагдсан бөгөөд ихэнх нь Өмнөд Австрали мужид бүртгэгджээ.
Хэдийгээр вирус зэрлэг шувуудын дунд тархаж байгаа ч одоогоор шувууны аж ахуйн фермүүдэд халдвар илрээгүй байна. Эрх баригчид биоаюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, шувууны аж ахуй эрхлэгчдэд хамгаалалтаа нэмэгдүүлэхийг зөвлөжээ. Мөн иргэдийг өвчилсөн эсвэл үхсэн шувуунд хүрэхгүй байх, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг уриалсан байна.
H5N1 вирус сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд зэрлэг шувуу, хөхтөн амьтдын их хэмжээний хорогдол үүсгэж, шувууны аж ахуйд ихээхэн хохирол учруулаад байгаа. Хүн халдвар авсан амьтантай ойр харьцсан тохиолдолд халдварлах боломжтой ч хүнээс хүнд халдварлах эрсдэл одоогоор бага хэвээр байгааг Австралийн эрх баригчид онцолжээ.
Эх сурвалж: Reuters