Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар есдүгээр сарын 23–25-нд АНУ-д төрийн айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Айлчлалын үеэр Ши Жиньпин, Дональд Трамп нар хоёр орны харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой гол асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн зургаан сарын хугацаанд харилцан айлчлал хийх нь түүхэн ач холбогдолтой гэж онцолжээ. Мөн Бээжин Вашингтонтой яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулахад бэлэн байгааг мэдэгдсэн байна.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар худалдаа, хиймэл оюун ухаан, нийлүүлэлтийн сүлжээ болон бусад олон улсын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #айлчлал, #АНУ, #ши жиньпин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587