Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Колумбын баруун хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлт тус улсын кофены үйлдвэрлэлийн бүс нутагт ихээхэн хохирол учруулж, салбарын үйл ажиллагаанд саад учруулжээ.

Наймдугаар сарын 10-нд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас Колумбын баруун хэсгийн хот, суурингууд болон дэд бүтэц ихээхэн эвдэрч, олон мянган айл өрх хохирсон байна. Газар хөдлөлтийн голомтод ойролцоох бүсүүдийн дунд тус улсын кофе үйлдвэрлэлийн чухал бүсүүд багтаж байгаа юм.

"Reuters"-ийн мэдээлснээр гамшгийн улмаас кофены салбарын үйл ажиллагаа доголдсон ч Колумбын кофены экспорт бүрэн зогсоогүй байна. Кофег Карибын тэнгисийн боомтуудаар дамжуулан экспортолж байгаа аж.

Газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гамшгийн бүсэд зам, барилга байгууламж болон бусад дэд бүтцэд учирсан хохирол нь эдийн засгийн үйл ажиллагаанд дарамт болж байна.

"Reuters"-ийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 9,550 гаруй байшин сүйдэж, 30 мянга гаруй гэр бүл хохирсон бөгөөд 3,770 орчим хүн гэмтэж, амиа алдсан хүний тоо 250-д дөхөөд буй гэлээ.

Эх сурвалж: Reuters

#Колумб,