Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины нийслэл Киевийн ойролцоох Мыла тосгонд өнгөрсөн баасан гарагт болсон Оросын цохилтын улмаас 38 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй хэвээр байна.

Цохилт нь сум, мина, дрон зэрэг зэвсэг хадгалж байсан цэргийн байгууламжийг онож, улмаар дараалсан дэлбэрэлтүүд үүсгэн ойролцоох орон сууцны бүсэд их хэмжээний хохирол учруулжээ. Иймд олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн аж.

Тус бүсийн оршин суугч 48 настай Людмила Поляничко дэлбэрэлтийн үеэр охиныхоо хамт угаалгын өрөөнд хоргодож, хана нурсан ч амьд үлджээ. Тэрбээр сүйдсэн гэрээ цэвэрлэж байхдаа “Бид амьд байна, үүндээ талархаж байна” хэмээн хэвлэлд ярив.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэвсгийн агуулахыг иргэний орон сууцны ойролцоо байрлуулсан асуудлыг буруутгаж, уг хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Киев, #УКраин, #Мыла тосгон,